한국에서 꿈을 이루세요.

지금 바로 비잡과 함께 시작하세요.

🚀 Vijob Шинэчлэлтийн мэдэгдэл – Профайл болон Ажлын байр санал болгох функц 🚀

Сайн байна уу, Vijob хэрэглэгчид ээ 😊

Ажил хайгч болон ажил олгогч нар бие биеийнхээ мэдээллийг илүү сайн ойлгож, шалгах боломжийг бүрдүүлэхийн тулд Профайл бөглөх функцийг шинэчлэн сайжрууллаа.

Энэхүү шинэчлэлтээр дамжуулан ажил хайгч нь өөрийн мэдээллийг илүү тодорхой хүргэх боломжтой болох бөгөөд ажил олгогч нь горилечийн мэдээллийг нэг дор харах боломжтой боллоо.

📝 Шинэчлэлтийн үндсэн агуулга

✅ 1. Ажил хайгчийн профайл бөглөх функц нэмэгдсэн Ажил хайгчид нэмэлт мэдээлэл оруулснаар ажил олгогчид итгэл төрүүлж, ажилд тэнцэх магадлалаа нэмэгдүүлэх боломжтой.

  • Ажлын туршлага

  • Боловсрол

  • Гадаад хэлний мэдлэг

  • Мэргэжлийн үнэмлэх/Сертификат

  • Хүсч буй ажлын төрөл

  • Хүсч буй байршил гэх мэт

    👉 Илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулснаар өөрийн намтар болон хүсэлтийг тодорхой илэрхийлэх боломжтой.

🎯 2. Ажлын байр санал болгох функц (Job Recommendation) Ажил хайгчийн үзсэн ажлын байрны мэдээлэлд үндэслэн нөхцөлд тохирсон ажлын байрыг санал болгоно.

  • Хүсч буй ажлын төрөл, байршлыг харгалзан ажлын байр санал болгох

  • Хайлт хийхэд зарцуулах цагийг хэмнэх

  • Сонирхож буй зарыг илүү хялбар шалгах боломжтой

    👉 Ажил хайгч нь илүү тухтайгаар ажлын байр хайх боломжтой боллоо.

Энэ удаагийн шинэчлэлт нь ажил хайгч болон ажил олгогчийн хоорондох мэдээлэл солилцоог илүү тодорхой болгох зорилготой юм. Vijob нь цаашид ч үе шаттайгаар функцүүдээ өргөтгөж, илүү тухтай үйлчилгээг үзүүлэхийн төлөө хичээх болно.

Та бүхэн идэвхтэй ашиглаж, үнэтэй санал хүсэлтээ ирүүлэхийг хүсч байна 🙏 Баярлалаа.

Vijob баг