한국에서 꿈을 이루세요.

지금 바로 비잡과 함께 시작하세요.

[Vijob Global Supporters (비잡 글로벌 서포터즈) ярилцлага #1] Korea дахь 10 дахь жилдээ амьдарч буй хүн Vijob Community (비잡 커뮤니티)-ийн тухай ярив

👋 Сайн байна уу! Vijob байна.

Кореад амьдрахад хэрэгтэй мэдээллээ Та хаанаас хайж байна вэ? 🤔

Энэ удаа Кореад ойролцоогоор 10 жил амьдарч байгаа Вьетнам гаралтай Hong Anh гуай-тай уулзаж, Vijob Community (비잡 커뮤니티) ашигласан туршлагынх нь талаар сонслоо!

А1. Vijob Community-ийг мэдэхээс өмнө Та хаанаас мэдээлэл авдаг байсан бэ?

💬 "Ихэвчлэн Instagram эсвэл Facebook-ээс мэдээлэл хайдаг байсан.

Гэхдээ мэдээлэл маш их, бас олон янзын хүмүүс пост оруулдаг болохоор аль нь зөв мэдээлэл, аль нь зүгээр л сурталчилгаа вэ гэдгийг ялгахад хэцүү байсан.

Хэрэгтэй мэдээллээ олох процесс төсөөлснөөс ч амаргүй байсан шүү."

А2. Vijob Community-ээр дамжуулж ямар тусламж авсан бэ?

💬 "Vijob Community-ээр дамжуулж Кореад удаан амьдарсан оюутнуудтай холбогдож чадсан.

Тэд Кореад олон янзын нөхцөл байдлыг өөрсдөө туулж үзсэн хүмүүс учраас шинээр Кореад ирсэн хүмүүст бодитой зөвлөгөө, амьдралын туршлагаа хуваалцаж өгч чаддаг.

Зүгээр хайлт хийхээс илүүтэй бодит туршлагатай хүмүүстэй харилцаж чаддаг нь их таалагдсан."

А3. Vijob Community-ийг гурван түлхүүр үгээр тодорхойлбол?

💬 "Тохиромжтой, олон хэлтэй, бодит туршлагад суурилсан мэдээлэл!"

✅ Тохиромжтой: Сонирхсон зүйлээ чөлөөтэй асууж, харилцаж болно.

🌏 Олон хэлтэй: Янз бүрийн хэлээр ярьдаг гадаад иргэд хамтдаа ашиглаж болно.

💡 Бодит туршлага: Кореад амьдарч буй хүмүүс өөрсдийн биеэр туулсан туршлага, хэрэгтэй мэдээллээ хуваалцаж чадна.

А4. Кореад байгаа оюутнуудад хэлмээр зүйл байна уу?

💬 "Vijob одоогоор шинэ аппликейшн ч, өөрөө ашиглаад үзэхэд үнэхээр тохиромжтой байсан!

Нийтлэл батлагдахыг хүлээх хэрэггүй, шууд харилцаж болдог нь, мөн сэпортёрзүүд асуултад хурдан хариулдаг нь надад хамгийн их таалагдсан.

Кореад хаана хооллох нь дээр вэ, өдөр тутмын амьдралд мэдээд байвал хэрэгтэй зөвлөгөө юу байна вэ гэх мэт энгийн ярианаас эхлээд хууль, журамтай холбоотой мэдээлэл хүртэл олон төрлийн агуулгатай танилцаж болно.

Кореад амьдарч буй оюутан Та бүхэн ч Vijob Community-г их ашиглаарай гэж хүсэж байна!"


💙 Кореад амьдрахад хэрэгтэй шинэ мэдээллийг Vijob-оос аваарай!

Vijob Community-д Кореад амьдрахад хэрэгтэй олон төрлийн мэдээллийг өдөр бүр шинээр шинэчилж байна! 📢

👉 Vijob Community-д ойр ойрхон зочилж шинэ мэдээллүүдийг шалгаад, бусадтай хэрэгтэй туршлагаа ч хуваалцаарай!

📩 Имэйл: service@vijob.net
📞 Утас: 070-7124-3581
💬 Vijob Комьюнити (비잡 커뮤니티): https://app.vijob.net/life/community/free
📸 Instagram: https://www.instagram.com/vijob_official/
👍 Facebook: https://www.facebook.com/profile.php?id=61573958916727