한국에서 꿈을 이루세요.

지금 바로 비잡과 함께 시작하세요.

Хангүл өдөр — Солонгос үсгийн түүхэн үүсэл

Сайн байна уу? Та бүхэндээ Vijob мэнд хүргэж байна 😊

Өнөөдөр бид Солонгосын хамгийн чухал үндэсний баярын нэг болох Хангүлын өдөр-ийг танилцуулъя.

Та бүхэн ч бас солонгос хэл сурахдаа “Хангыль яагаад бүтээгдсэн юм бол?” гэж гайхаж байсан байх. Одоо би үүнийг энгийнээр тайлбарлая.


🌟Хангүл үсэг бий болохоос өмнө

Солонгосчууд хятад ханз (漢字)-ыг ашигладаг байсан. Харин ханз бол маш хэцүү, олон жил сурч байж бичиж, уншиж сурдаг байсан тул зөвхөн язгууртнууд л бичиг үсэг хэрэглэж чаддаг байв. Энгийн ардууд бүр өөрийнхөө нэрийг ч бичихэд хэцүү байсан юм.

👉 Сэжон их хаан энэ байдлыг хараад харамсаж, хүн бүр амархан сурч бичиж чаддаг шинэ үсэг зохиохоор шийдсэн. Энэ нь өнөөдөр бидний хэрэглэж буй Хангыль юм.


📖 Хангүл өдрийн түүх

Сэжун хаан 1443 онд шинэ үсгийг зохиож эхлээд, 1446 онд Хүнминжонгүм (Hunminjeongeum - Ард түмэнд заах зөв авиа) нэрээр дэлхий даяар зарлан тунхагласан. Энэ нь өнөөгийн Хангүл юм. Түүнээс хойш удаан хугацааны турш Хангүл нь ард түмний дунд хэрэглэгдэж байсан ч албан ёсоор тэмдэглэх өдөр байгаагүй. 1926 онд анх удаа ‘Гагяанал’ (가갸날) нэрээр дурсгалын арга хэмжээ зохиогдсоноор Хангүлийг тэмдэглэх соёл эхэлсэн. Тусгаар тогтносны дараа буюу 1945 оноос ‘Хангүл өдөр’ гэдэг нэрийг хэрэглэж эхэлсэн бөгөөд 1949 онд үндэсний баярын өдөр болгон тогтоосон. Нэг хэсэг нийтийн амралтын өдрөөс хасагдаж байсан ч, ард түмний шаардлага болон Хангүлийн үнэ цэнийг дахин үнэлэх уур амьсгалын дунд 2013 онд дахин хуулиар тогтоосон нийтийн амралтын өдөр болж эргэн ирсэн.

👉 Ийнхүү Хангүл өдөр нь Сэжун хааны үсэг бүтээх сэтгэлийг хүндэтгэж, Хангүлийн үнэ цэнийг хамгаалахын тулд уламжлан ирсэн түүхэн өдөр юм.


🤔 Хангүл өдрөөр Солонгосчууд юу хийдэг вэ?

Хангүл өдөр болоход Солонгосчууд айл бүр Тэгүги (Солонгосын төрийн далбаа) мандуулж үндэсний баяраа тэмдэглэдэг. Засгийн газар болон янз бүрийн байгууллагууд албан ёсны дурсгалын арга хэмжээ зохион байгуулж, Сэжун хааны гавьяаг хүндэтгэдэг. Мөн эрдэм шинжилгээний илтгэл, шагнал гардуулах ёслол зохиогддог. Улс даяар бичгийн уралдаан, үзэсгэлэн, таавар, уран бичлэгийн үзүүлэх тоглолт зэрэг олон төрлийн соёлын арга хэмжээ зохион байгуулагдаж, олон хүн Хангүлийн үнэ цэнийг өөрийн биеэр мэдэрч оролцох боломжтой байдаг. Сүүлийн үед залуу үеийнхний дунд SNS-ээр Хангүл өдрийн челленж, фонт хуваалцах, хэштег кампанит ажил зэрэг үйл ажиллагаа идэвхтэй өрнөж, онлайнаар ч Хангүлийг тэмдэглэх уур амьсгал үргэлжилж байна.


💡 Хангүл өдрийн утга учир

Хангүл өдөр нь Солонгосчуудад зүгээр нэг амралтын өдөр биш, үндэстний бахархал, соёлын ижилсэлээ эргэцүүлэн бодох өдөр юм. Гадаадын иргэд та бүхэнд ч бас Хангүл өдөр нь Солонгос хэл, Солонгос соёлыг илүү гүн гүнзгий ойлгох онцгой боломж болох болно.

👉 Энгийнээр хэлбэл, Хангыльын өдөр бол Солонгос үсгийн төрсөн өдөрийн баяр 🎉✍️

✨ Цаашид ч гэсэн Vijob та бүхэнд Солонгосын түүх, соёлыг энгийн бөгөөд сонирхолтой байдлаар танилцуулсаар байх болно.

10-р сарын 9-нд бүгдээрээ Хангыльын төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэцгээе! 🎉