한국에서 꿈을 이루세요.

지금 바로 비잡과 함께 시작하세요.

✨ Гадаад оюутнууд ч гэсэн чөлөөт маягийн анкет ашиглан Солонгост ажилд орох бэлтгэлээ хийгээрэй!! Go Go Go

Сайн байна уу, найзууд аа~~~ 🎉

Солонгост их сургуулиа төгсөөд ажилд орох бэлтгэлээ базаах үед гадаад оюутнуудад хамгийн их стресс болдог зүйл бол яах аргагүй анкет, өөрийн тухай танилцуулга байдаг.

📌 “Ямар маягт ашиглах ёстой вэ?”

📌 “Миний солонгос хэл сул харагдах болов уу?”

📌 “Би өөрийн туршлагаа компанид таалагдахаар яаж харуулах вэ?”

Иймэрхүү асуудлуудаас болж юу хийхээ мэдэхгүй гацах тохиолдол маш их байдаг. Ялангуяа Солонгосын компаниуд анкет, өөрийн тухай танилцуулгаас тухайн хүний чин сэтгэл, байгууллагад нийцэх чадвар, боломжийг нарийвчлан үздэг тул энэ нь дарамттай санагдаж болно.

Мөн томоохон корпорациуд болон зарим компаниуд өөрсдийн тогтсон маягттай байдаг тул түүнийг нь бөглөж болно. Гэхдээ чөлөөт маягийн өөрийн танилцуулгаа урьдчилан бэлдсэн байвал илүү давуу талтай. Янз бүрийн компанид хурдан шуурхай ашиглаж болно, өөрийн туршлагаа дахин нэг эмхэлж цэгцлэх боломж ч болдог.

👉 Гэхдээ санаа зоволтгүй!

Vijob гадаад оюутнууддаа зориулж, Солонгос компаниудын таашаадаг анхаарал татахуйц анкет ба өөрийн танилцуулга бичих арга-г нэг бүрчлэн зааж өгөх болно.✨


📝 Чөлөөт маягийн анкет (Resume)-ийг ингэж бэлдээрэй!

Солонгос компаниудын хамгийн их үнэлдэг зүйл бол энгийн, цэгцтэй, тодорхой байх явдал.

✔️ Үндсэн мэдээлэл: Нэр (Солонгос/Англи), холбоо барих дугаар, хаяг, визийн төрөл, цээж зураг. 

✔️ Боловсрол: Мэргэжил, төгссөн (төгсөх) огноо, гол хичээлүүд/дүн. 

✔️ Ажил/Интерншип: Хийсэн ажил → ❌, Гаргасан үр дүн → ✅

Жишээ: “SNS сувгийг хариуцан, дагагчдыг 15% өсгөсөн”

✔️ Төсөл/Үйл ажиллагаа: Сургуулийн төсөл, гадаад оюутны зөвлөлийн үйл ажиллагаа, соёлын солилцооны арга хэмжээнд оролцсон байдал. 

✔️ Мэргэшлийн үнэмлэх/хэлний чадвар: TOPIK, англи хэлний оноо, MOS гэх мэт. 

✔️ Техник/ур чадвар: MS Office, Python, Солонгос/Англи/Эх хэлний мэдлэг. 

✔️ Бусад үйл ажиллагаа: Сайн дурын ажил, тэтгэлэг, шагнал авсан туршлага.

👉 Зөвлөгөө: Анкет нь баримт дээр тулгуурласан, А4-ийн 1-2 хуудсанд хүснэгт хэлбэрээр товч бөгөөд эмх цэгцтэй байвал сайн.


🖋️ Өөрийн тухай танилцуулга (Cover Letter)-ыг ингэж бичээрэй!

Солонгосын компаниудын өөрийн тухай танилцуулга нь ихэвчлэн 4 хэсгээс бүрддэг.

  • Өргөдөл гаргасан шалтгаан: Та яагаад энэ компанийг сонгосон бэ?

  • Давуу тал ба чадвар: Мэргэжил, туршлага, Солонгос хэлний мэдлэг, хамтран ажиллах туршлага.

  • ЗаDан чанарын давуу болон сул тал: Эерэг зан чанараа онцлон, сул талаа хэрхэн даван туулахыг хамт дурдах хэрэгтэй.

  • Ажилд орсоны дараах зорилго: Компанитай хамтдаа өсөн дэвжиж, хувь нэмэр оруулах гэсэн утгыг илэрхийлнэ.

👉 Зөвлөгөө: Өөрийн тухай танилцуулгыг өгүүлэмжтэй хэлбэрээр бичиж, туршлага → үйлдэл → үр дүн гэсэн дарааллаар харуулбал илүү ятгах чадвартай болно.

🌟 Гадаад оюутнуудын заавал мэдэх ёстой чухал зөвлөгөө

  • TOPIK-ийн оноо нь Солонгост ажилд ороход маш том өрсөлдөх чадвар болдог.

  • Олон хэлний мэдлэг нь дэлхийн хэмжээний чадвараар хүлээн зөвшөөрөгдөнө.

  • Үр дүнд тулгуурлан бичих: Зөвхөн “юу хийсэн” гэхээсээ илүү “юунд хүрсэн” гэдгээ онцол.

  • Анкет нь баримт, өөрийн тухай танилцуулга нь түүх байвал сайн.

  • Баримт бичиг боловсруулахдаа фонтын хэмжээ (нэг хэвийн байдал), том/жижиг үсэг, зай авалт, формат зэрэгт анхаарах хэрэгтэй.

  • Хамгийн муу зүйл бол Chat-GPT-ээр үүсгэсэн, тэр ч байтугай эможиг нь хүртэл хуулж оруулсан анкетыг өгөхөөс зайлсхийх хэрэгтэй.


Ажилд орох бэлтгэл нь хэцүү бөгөөд стресстэй байж болох ч зөв анкет болон өөрийн тухай танилцуулгыг хэрхэн бичихийг мэддэг бол ажил олгогчийн нүдэнд “ирээдүйтэй, компанид тохирох хүн” мэт харагдаж чадна. Чөлөөт маягийн өөрийн тухай танилцуулгыг илүү дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл Vijob App-аас шууд шалгах боломжтой.

Vijob нь Солонгос дахь шинэ сорилтуудад бэлдэж буй гадаад оюутнууд өөртөө илүү итгэлтэйгээр карьераа бэлдэхэд нь үргэлж хамт байх болно.

👉 Та бүхний ажилд орох аялал, одоо Vijob-той хамт эхлээрэй 🚀https://app.vijob.net/setting/resume-sample?utm_source=vijobcontent&utm_medium=own&utm_campaign=vijob_webapp_traffic&utm_content=vijobcvandresume_250924