한국에서 꿈을 이루세요.

지금 바로 비잡과 함께 시작하세요.

📒 Солонгос Хэлний Эсрэг Утгатай Үгс

Сайн байна уу, Vijob-тай хамт Солонгос хэл сурч байгаа найзууд аа 😊

Өнөөдөр та бүхний үгийн санг нэг шат ахиулах эсрэг утгатай үгсийн хичээл-ийг танилцуулж байна!

✨Яагаад эсрэг үгсийг хамтад нь сурах хэрэгтэй вэ?

Солонгос үгсийг цээжлэхдээ эсрэг утгатай үгтэй нь хамт сурах юм бол:

  • Үгийн утга илүү тодорхой ойлгогддог

  • Илүү удаан хугацаанд санаж үлддэг

  • Яриа болон бичгийн хэлэнд илүү чөлөөтэй бөгөөд баялаг илэрхийлэл ашиглах боломжтой болдог 😊

Өдөр тутамд хэрэглэгддэг эсрэг үгс ✨

🌟 강하다 ↔ 약하다

  • 강하다: хүчтэй, бат бэх

  • 약하다: сул, хүчгүй

🌟 찬성하다 ↔ 반대하다

  • 찬성하다: дэмжих, зөвшөөрөх

  • 반대하다: татгалзах, эсэргүүцэх

🌟 이기다 ↔ 지다

  • 이기다: ялах

  • 지다: ялагдах

🌟 시작하다 ↔ 끝내다

  • 시작하다: эхлэх

  • 끝내다: дуусгах

🌟 빠르다 ↔ 느리다

  • 빠르다: хурдан

  • 느리다: удаан

🌟 높다 ↔ 낮다

  • 높다: өндөр

  • 낮다: нам

🌟 복잡하다 ↔ 간단하다

  • 복잡하다: төвөгтэй

  • 간단하다: хялбар, энгийн

🌟 늘다 ↔ 줄다

  • 늘다: нэмэгдэх

  • 줄다: цөөрөх

🌟 어둡다 ↔ 밝다

  • 어둡다: харанхуй

  • 밝다: гэрэлтэй

🌟 기쁘다 ↔ 슬프다

  • 기쁘다: баяртай

  • 슬프다: уйтгартай

🌟 크다 ↔ 작다

  • 크다: том

  • 작다: жижиг

🌟 길다 ↔ 짧다

  • 길다: урт

  • 짧다: богино

🌟 무겁다 ↔ 가볍다

  • 무겁다: хүнд

  • 가볍다: хөнгөн

🌟 덥다 ↔ 춥다

  • 덥다: халуун

  • 춥다: хүйтэн

🌟 많다 ↔ 적다

  • 많다: их

  • 적다: бага

🌟 안심하다 ↔ 걱정하다

  • 안심하다: санаа амрах

  • 걱정하다: санаа зовох

🌟 앉다 ↔ 서다

  • 앉다: суух

  • 서다: зогсох

🌟 웃다 ↔ 울다

  • 웃다: инээх

  • 울다: уйлах

🌟 사다 ↔ 팔다

  • 사다: худалдан авах

  • 팔다: зарах

🌟 열다 ↔ 닫다

  • 열다: нээх

  • 닫다: хаах

🌟 자다 ↔ 깨다

  • 자다: унтах

  • 깨다: сэрэх

🌟 기억하다 ↔ 잊다

  • 기억하다: санах

  • 잊다: мартах

🌟 생기다 ↔ 없어지다

  • 생기다: Үүсэх, бий болох

  • 없어지다: алга болох

🌟 행복하다 ↔ 불행하다

  • 행복하다: аз жаргалтай

  • 불행하다: аз жаргалгүй, зовсон

🌟 깨끗하다 ↔ 더럽다

  • 깨끗하다: цэвэрхэн

  • 더럽다: бохир

🌟 편리하다 ↔ 불편하다

  • 편리하다: тухтай

  • 불편하다: тухгүй

🌟 건강하다 ↔ 아프다

  • 건강하다: эрүүл

  • 아프다: өвдөх, өвчтэй

🌟 이르다 ↔ 늦다

  • 이르다: эрт

  • 늦다: орой

🌟 자주 ↔ 가끔

  • 자주: ихэвчлэн

  • 가끔: ховор / хааяа

🌟 들어가다 ↔ 나오다

  • 들어가다: орох

  • 나오다: гарах

🌟 켜다 ↔ 끄다

  • 켜다: асаах

  • 끄다: унтраах

🌟 용감하다 ↔ 겁이 많다

  • 용감하다: зоригтой

  • 겁이 많다: аймхай

🌟 정직하다 ↔ 거짓말하다

  • 정직하다: шударга

  • 거짓말하다: худал ярих

🌟 합격하다 ↔ 불합격하다

  • 합격하다: шалгалтанд тэнцэх

  • 불합격하다: тэнцэхгүй

🌟 도와주다 ↔ 방해하다

  • 도와주다: туслах

  • 방해하다: саад хийх

Сургалтын жижиг зөвлөмж! 🎓

  • Нэг үг цээжлэхдээ эсрэг утгатай үгтэй нь хамт цээжлээрэй!

  • Жишээ нь: “빠르다 (хурдан)” → “느리다 (удаан)”-г хамт сурвал илүү ойлгомжтой, тогтоц сайтай.

  • Өөрөө өгүүлбэр зохиовол илүү удаан тогтооно.

📲 Солонгос хэлийг илүү хурдан цээжлэхийг хүсвэл?

👉 Өдөр бүр Vijob апп-аас янз бүрийн үгсийн материал болон сурах зөвлөгөөг шалгаарай!