한국에서 꿈을 이루세요.

지금 바로 비잡과 함께 시작하세요.

🎓 D-2 визээс шууд E-7-1 виз рүү шилжиж болох уу?

✅ Боломжтой! Гэхдээ тодорхой шаардлагуудыг заавал хангах ёстой.

Солонгост D-2 (оюутны виз)-той гадаад оюутнууд сургуулиа төгссөний дараа шууд E-7-1 (мэргэжлийн боловсон хүчний) виз рүү шилжих боломжтой.

Гэхдээ зүгээр төгссөн гээд виз шууд солигдохгүй. Доорх бүх нөхцөлийг бүрэн хангах шаардлагатай:

Шаардлагууд:

  • Мэргэжлийн чиглэлийн бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх

  • Ажил олгогч компаниас албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх

  • Өөрийн сургалтын чиглэл болон ажлын агуулга нь E-7-1 визийн кодод нийцэж байх

📄Шаардлагатай бичиг баримт (нягт нямбай бэлдээрэй!):

Иммигрейшний албаны албан ёсны мэдээлэл дээр үндэслэв.

Төгссөний дараа (D-10 виз рүү шилжилгүйгээр шууд E-7-1 виз рүү шилжих үед:):

Үндсэн бичиг баримтууд

Ерөнхий бичиг баримт:

  • 통합신청서 буюу 사증발급신청서 → Нийтлэг өргөдлийн маягт эсвэл виз мэдүүлэх маягт

  • Паспорт (зурагтай хуудсыг хамт)

  • Гадаадын иргэний үнэмлэх (외국인등록증)

  • Цээж зураг 1 ширхэг (3.5 x 4.5 см, 6 сарын дотор авхуулсан байх)

Боловсрол, ажлын туршлагатай холбоотой:

  • Төгссөн сургуулийн дипломын гэрчилгээ (졸업증명서)

  • Ажлын туршлагын тодорхойлолт (хамаарах тохиолдолд)

Ажил олгогч талаас

  • Ажилд авах шалтгааны тодорхойлолт (хамгийн чухал!)

  • Компанийн бүртгэлийн гэрчилгээ (사업자등록증)

  • Компанийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл (등기부등본)

  • Татвар төлөлтийн тодорхойлолт (납세증명서)

  • Татвар төлөлтийн дэлгэрэнгүй тайлан эсвэл компанийн санхүүгийн тайлан

  • Сүүлийн үеийн санхүүгийн тайлан

  • Компанийн танилцуулга ба цалингийн мэдээллийн нотолгоо

Анхааруулга

  • Хэрэв та D-2 визаас шууд E-7-1 виз рүү шилжих гэж байгаа бол, D-2 визийн хугацаа дуусахаас өмнө өөрчлөх хүсэлтээ гаргасан байх ёстой.
    → Визийн хугацаа нь таны хөдөлмөрийн гэрээний хугацаа болон паспортын хүчинтэй хугацаанаас хамаарна.

Төгсөх гэж буй оюутан (төгсөөгүй оюутан):

Үндсэн бичиг баримтууд

  • Нэгдсэн хүсэлт гаргах маягт (통합신청서) эсвэл Виз мэдүүлэх маягт (사증발급신청서)
    Паспорт (зурагтай хуудсыг багтаасан)

  • Гадаадын иргэний үнэмлэх

  • Цээж зураг 1 ширхэг (3.5 X 4.5 см, сүүлийн 6 сарын дотор авсан байх)

Боловсрол ба ажлын туршлага

  • Диплом + Төгсөх гэж буй тухай тодорхойлолт (졸업예정증명서 + 성적표)

  • Төгсөх төлөвтэй нарийн огноо заавал бичигдсэн байх 정확한 졸업 예정일 필수 

  • Ажлын туршлагын тодорхойлолт (хамаарах тохиолдолд)

Ажил олгогч талаас

  • Ажилд авах шалтгааны тодорхойлолт (хамгийн чухал!)

  • Компанийн бүртгэлийн гэрчилгээ (사업자등록증)

  • Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хуудас (등기부등본)

  • Татвар төлөлтийн тодорхойлолт

  • Татварын тайлан (납세사실증명) эсвэл компанийн санхүүгийн тайлан

  • Сүүлийн үеийн санхүүгийн тайлан

  • Компанийн товч танилцуулга болон цалингийн мэдээллийн нотолгоо

Анхааруулга

  • Төгсөх гэж буй оюутнууд D-2 визээ E-7-1 виз болгон төгсөхөөсөө өмнө өөрчлөх боломжтой. Гэвч анхны виз нь хамгийн ихдээ 6 сарын хугацаатайгаар олгогдоно. Албан ёсны диплом гарсны дараа тухайн бичиг баримтыг дахин бүрдүүлж өгөх бөгөөд виз сунгах үйл явцыг заавал хийнэ.

💡Ажилд авах шалтгааны тодорхойлолт (고용 사유서) — Чухал бичиг баримтуулын нэг юм!

Энэ бол компани яагаад гадаад ажилтан авч байгаа шалтгааныг тайлбарласан албан бичиг юм. Дараах зүйлийг агуулсан байх ёстой:

  • Компанийн товч танилцуулга, эрхэлдэг салбар

  • Гадаад иргэнийг заавал ажилд авах хэрэгцээ, шалтгаан

  • Тухайн хүний диплом, ажлын туршлага, ур чадвар нь тухайн ажил үүрэгт нийцэж байгааг тайлбарласан хэсэг

  • Цагийн хөлс, өдөрт ажиллах цаг, гэрээний хугацаа (наад зах нь 3 сар), хийх ажлын агуулга зэргийг тодорхой тусгах

Анхааруулга

※ Хэрэв энэхүү баримт муу боловсруулагдсан бол визний хяналт шалгалтад таслагдах эрсдэл өндөр тул, компанийн хүний нөөц хариуцсан ажилтантай хамтран анхааралтай, нягт нямбай бичих шаардлагатай.

💰Хураамж ба хугацаа

  • Хураамж: 100,000 вон + Гадаадын иргэний үнэмлэх 35,000 вон

  • Хугацаа: Ойролцоогоор 2 ~ 4 долоо хоног (иммигрейшний албаасаа хамаарна)

⚠️ Анхаарах зүйлс (заавал шалгаарай!)

  • Төгсөхөөс өмнө болон төгссөний дараа өргөдөл гаргах тохиолдлуудын ялгааг сайтар шалгах
    D-2 (оюутан) визнээс E-7-1 (мэргэжилтэн) виз рүү шилжих хүсэлтийг төгсөхөөс өмнө ч, төгссөний дараа ч гаргаж болдог. Гэхдээ бүрдүүлэх бичиг баримт, өргөдлийн хэлбэр өөр байдаг тул урьдчилан сайн нягтлах хэрэгтэй.

  • Компаний сонголт маш чухал!
    Ажил олгогч байгууллага нь E-7-1 визний шаардлагуудыг хангаж байх ёстой. Хэрвээ компани шаардлага хангахгүй бол, таны хувийн нөхцөл байдал ямар сайн байсан ч виз гарахгүй.

  • Мэргэжил ба ажлын байр хоорондын уялдаа заавал байх ёстой!
    Жишээ нь: Хэрвээ та Бизнесийн удирдлагаар сурсан мөртлөө IT хөгжүүлэгчийн ажлын байранд өргөдөл гаргавал татгалзах магадлалтай.
    → Өөрийн мэргэжил ба ажиллах гэж буй ажлын байр хооронд утга учиртай шууд холбоо байх шаардлагатай.

  • Цагаачлалын албанд заавал урьдчилан цаг захиалах хэрэгтэй!
    HiKorea вэбсайтаар (
    www.hikorea.go.kr) дамжуулан урьдчилан цаг захиалаагүй тохиолдолд, өргөдлийг хүлээж авахгүй байж болзошгүй.

📝 Хэрвээ дээрх бүх нөхцөлийг хангаж чадвал, та D-2 (оюутан) визаас шууд E-7-1 (мэргэжлийн ажилтан) виз рүү шилжих өргөдлийг гаргах боломжтой болно.

📞 Хэрвээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол Цагаачлалын албаны 1345 тусгай дугаарт залгах эсвэл HiKorea вэбсайтаар зочлоорой: www.hikorea.go.kr