[ШИНЭЧЛЭЛ] 2025 оны 6-р сарын 28-наас эхлэн Солонгосын автобус, метроны үнэ нэмэгдэнэ
📢 2025 оны 6-р сарын 28-наас эхлэн Солонгосын нийслэлийн автобус болон метроны үнэ нэмэгдэх тухай мэдэгдэл
БНСУ-д амьдарч буй гадаад иргэд ээ,
Энэ мэдээг та дуулсан уу?
2025 оны 6-р сарын 28-ны өдөр (Бямба гариг) эхний галт тэрэгний дараагаас Солонгосын нийслэл болон дагуул хот (Сөүл, Инчон, Гёнги муж, Korail)-ын автобус болон метроны үнэ нэмэгдэх болно. Энэхүү үнэ нэмэгдэл нь нэгтгэсэн хөнгөлөлтийн тогтолцоо бүхий бүс нутгийн бүх маршрутанд бүрэн хамаарна.
📌 Анхаарах мэдээлэл
Хэрэгжих огноо: 2025 оны 6-р сарын 28 (Бямба) – анхны автобус/метрогоос эхэлнэ
Хамаарах бүс нутаг: Сөүл, Инчон, Гёнги муж болон Korail-ын үйлчилдэг нийтийн тээврийн автобус, метро
Төлбөрийн систем: Нэгтгэсэн нийтийн тээврийн төлбөрийн системийн дагуу адилхан хэмжээгээр нэмэгдэнэ
💳 Төлбөрийн карт (T-money) дээрх үнэ өөрчлөлт
Насанд хүрэгч: 1,400₩ → 1,550₩ (+150₩ нэмэгдэнэ)
Өсвөр насны сурагч (청소년): 800₩ → 900₩ (+100₩ нэмэгдэнэ)
Хүүхэд: 500₩ → 550₩ (+50₩ нэмэгдэнэ)
💵 Бэлэн мөнгөөр төлөх тохиолдолд
Насанд хүрэгч, өсвөр насныхан: 1,650₩
Хүүхэд: 550₩
🚇 Дүгнэлт
Үнийн нэмэгдэл нь нийслэлийн бүх автобус, метроны шугамд жигд хамаарна
Шилжилтийн хөнгөлөлтийн систем нь /сольж суух/ хэвээр хадгалагдана
Гадаад иргэд T-money карт эсвэл бусад тээврийн карт ашиглавал шинэ төлбөр автоматаар үйлчилнэ.