한국에서 꿈을 이루세요.

지금 바로 비잡과 함께 시작하세요.

D2, D4 Alba зөвшөөрлийн жагсаалт

"БНСУ-д суралцаж буй гадаад оюутнууд цагийн ажил хийхийн тулд заавал Гадаадын иргэн, харьяатын газар буюу Immigration-с зөвшөөрөл авах шаардлагатай."

Сүүлийн үед зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан олон оюутнууд баригдсан тохиолдол ихэссэн байна. Тиймээс D2 (их сургууль) болон D4 (хэлний бэлтгэл) визтэй оюутнууд хууль зөрчихөөс сэргийлэхийн тулд Гадаадын иргэн, харьяатын газар буюу Immigration-с  зөвшөөрөл авахад шаардлагатай зөвлөмжүүдийг хуваалцаж байна.

📄 Цагийн ажил (아르바이트) хийх зөвшөөрөл авахад шаардлагатай бичиг баримтууд:

  1. Гадаад Паспортын хуулбар, Гадаадын Иргэний үнэмлэхийн хуулбар /여권 사본, 외국인등록증 사본/

  2. Хөдөлмөр эрхлэх гэрээ /​표준근로계약서/

  3. Гадаад оюутны түр ажлын баталгаажуулалт/ 외국인유학생 시간제취업 확인서/

  4. Бизнесийн бүртгэлийн гэрчилгээ /사업자등록증/

  5. Оюутны бүртгэлийн гэрчилгээ болон боловсролын гэрчилгээ / 재학증명서 및 성적증명서/

  6. TOPIK (Топик) онооны гэрчилгээ (байвал сайн) /토픽 자격증/

🔍 Тайлбар:

  • TOPIK: TOPIK шалгалтгүйгээр ч зөвшөөрөл авах боломжтой, TOPIK 3-р түвшин болон түүнээс дээш түвшинтэй бол илүү олон цаг ажиллах боломжтой.

  • Ажлын цаг: D4 визтэй оюутнууд БНСУ-д ирснээс хойш 6 сарын дараа цагийн ажил хийх эрхтэй. TOPIK байхгүй бол 10 цаг, TOPIK 3-р түвшин эсвэл түүнээс дээш бол 25 цаг хүртэл ажиллах боломжтой.

⚠️ Анхаарах зүйлс:

  • Зөвшөөрөлгүйгээр ажиллах нь хууль бус ажилд тооцогдож, торгууль, албадан нутаг буцах зэрэг шийтгэл хүлээх эрсдэлтэй.

  •  Цагийн ажил (아르바이트) хийхийн өмнө заавал Гадаадын иргэн, харьяатын газар буюу Immigration-д хүсэлт гаргаж зөвшөөрөл авах шаардлагатай.

  • Ажлын гэрээ болон цагийн хуваарьт анхааралтай хандаж, ойлгоогүй зүйл байвал ажил олгогчтойгоо ярилцаж, шаардлагатай бол Гадаадын иргэн, харьяатын газар буюу Immigration  (1345)  холбогдож асуух хэрэгтэй.

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

  • HiKorea вэбсайт

  • Гадаадын иргэн, харьяатын төв Immigration : 1345