ГАР УТСАНД ХЭРЭГЛЭХ ГАДААДЫН ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН КАРТ – СОЛОНГОСТ АМЬДРАХАД ЗААВАЛ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ! 📱
Хэрэв та Өмнөд Солонгост амьдарч байгаа бол амьдралыг тань хөнгөвчлөх нэг шинэ боломж ирлээ
Гар утсанд ашиглах Гадаадын иргэний бүртгэлийн карт (Mobile Alien Registration Card) албан ёсоор нэвтэрлээ!
📌 Хэн ашиглаж болох вэ? 🤔
Хэрэв та 14 ба түүнээс дээш настай, Солонгост хууль ёсоор бүртгэгдсэн гадаадын иргэн бол
та энэхүү мобайл бүртгэлийн карт авах эрхтэй.Танд өөрийн нэр дээр бүртгэлтэй гар утас болон Mobile ID аппликейшн байхад л хангалттай.
📌 Хаана ашиглаж болох вэ? 🔍
Мобайл бүртгэлийн карт нь хууль ёсоор хуванцар картаар ижил хүчинтэй.
Банк, эмнэлэг, төрийн байгууллага болон үнэмлэх шаардлагатай бүх газар ашиглах боломжтой.
Цаашид цахим үйлчилгээ болон contactless (хүрэлцэхгүй) системд ашиглалтыг тэлэхээр төлөвлөж байна.
📌 Яаж авах вэ? (шинэ IC карттай бол) 📲
Хэрэв танд IC чиптэй шинэ гадаадын иргэний үнэмлэх байгаа бол:
Mobile ID аппликейшнийг татаж аваарай
Гар утасныхаа ард талд үнэмлэхээ ойртуулаад баталгаажуулалт хийгээрэй
Баталгаажсаны дараа таны мобайл үнэмлэх шууд үүснэ
📌 Яаж авах вэ? (хуучин карттай бол) 📲
Хэрэв танд хуучин (чипгүй) үнэмлэх байгаа бол:
Цагаачлалын албанд биечлэн очно
Тэндээс QR код авна
Тэр кодыг Mobile ID апп-аар уншуулснаар, таны мобайл үнэмлэх үүснэ
🏢➡️📱
📌 Анхаарах зүйлс ⚠️
Гар утсаа солих эсвэл апп-аа устгавал:
IC карт эзэмшигчид апп-аар дамжуулан дахин үнэмлэх гаргуулж болно ✅
Харин хуучин карттай хэрэглэгчид бол дахин Цагаачлалын албанд очиж QR код авах шаардлагатай 🔄🏢
Төхөөрөмж солихоос өмнө заавал үүнийг анхаараарай!